Sun Logo
Бидний тухай
Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 03 дугаар сарын 27–ны өдрийн 148 дугаар тогтоолоор Орос цэргийн ангийн барилгын байрыг түшиглэн Ховд аймаг дахь жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх 457 дугаар хорих анги байгуулагдсан түүхтэй. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/169 дүгээр тушаалаар төвлөрсөн ба орон нутгийн харьяалалтай хорих анги, шийдвэр гүйцэтгэлийн тасаг, хэсгийг нэгтгэн Шүүхийн шийдвэр биелүүлэх алба болж өргөтгөн зохион байгуулагдсан. Улсын Их хурлаас 2002 онд батлагдан гарсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоолоор: Ховд аймагт баривчлах байрыг шинээр байгуулах, Цагдан хорих, албадан саатуулах байрыг Цагдаагийн байгууллагаас хүлээн авч, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгуудын харьяат ялтанг ял эдлүүлэх жирийн дэглэмтэй төвлөрсөн хорих анги болгон Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 457 дугаар хорих анги нэршилтэйгээр өөрчлөн зохион байгуулсан. Улсын Их хурлаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн баталж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болж бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн. Тус хорих анги нь өнөөдрийн байдлаар захиргаа санхүү, харуул хамгаалалт, цагдан хорих байр, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан тасаг, шийдвэр гүйцэтгэх тасаг гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна.
Холбоо барих
86010457
Ховд аймаг, Жаргалант сум, 9-р баг, Ямаат улаан-01
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТАНИЛЦУУЛГА
ИЛ ТОД БАЙДАЛ
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Иргэд олон нийтийг хүлээн авах

#Удирдлагын нэрГарагХүлээж авах цаг
Ангийн даргаДаваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан08:00 - 17:00

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1707
Сүүлийн 7 хоног:
6235
Сүүлийн сар:
25623
Нийт:
38664
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР