
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал цэргийн зохион байгуулалтын газраас өрнүүлж буй “ДҮРЭМЧ-ЖАГСААЛЧ БАЙДЛЫГ ХЭВШҮҮЛЬЕ” аяны хүрээнд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457-дугаар нээлттэй хаалттай хорих анги, харуул хамгаалалтын алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, цэргийн хэргийн суурь ойлголт, төрийн албаны ёс зүй, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, хамт олонч уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН МЭДЛЭГ, ЧАДВАР” танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа.
Мөн нийт алба хаагчдад Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас “Цэргийн албаны нийтлэг дүрэм”-ээр танхимын сургалтыг тус тус явууллаа.








