
Стандарт хэмжил зүйн газар
Хуудсанд хандсан нийт тоо : 5
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2025-03-19
С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд гүйцэтгэл байж байдаг. Стандарт хаана байна, тэнд хяналт байж байдаг
Нийтэлсэн:Стандарт хэмжил зүйн газар

2025-03-19
УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: "Стандартын хууль эрх зүйн орчныг ойлгомжтой, тодорхой болгож, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх шаардлагатай'
Нийтэлсэн:Стандарт хэмжил зүйн газар

2025-03-18
НҮБ-ИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАГИЙНХАН ОРХОН АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн:Стандарт хэмжил зүйн газар

2025-03-18
С.Амарсайхан: ”Стандарт гэдэг бол бидний хөгжил дэвшил, амар тайван амьдралын цорын ганц гарц
Нийтэлсэн:Стандарт хэмжил зүйн газар
Бидний тухай
Эрхэм Танд энэ өдрийн амрыг эрэн мэндчилье!
Монголын ууган байгууллагуудын нэг болох Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын цахим хуудсанд зочилж буй эрхэм хэрэглэгч Танд баярлалаа.
Стандарт, хэмжил зүйн салбарын хамт олон бид Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, сорьцын хяналт, тохирлын баталгаажуулалтын бодлогоор дэмжлэг үзүүлэх, олон улсын нийтлэг чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэхээр өргөн хүрээнд ажилладаг билээ.
Тухайлбал, Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх;
Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмжлийн нэгдмэл байдлыг хангах бодлогоор дэмжих, Монгол Улсын хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн үндэсний эталон, хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхыг нэмэгдүүлж олон улсын түвшинд хүргэх;
Бүтээгдэхүүн, үйлчилгээний болон Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
Сорьцын хяналтын баталгааг олон улсын түвшинд хүргэх, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг өргөн цар хүрээнд явуулдаг үйл ажиллагааг өндөр төвшинд гүйцэтгэсээр ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улсын чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлж, шинэчлэл, шинэ хандлага бүхий өнөө үеийн стандартчилал, хэмжил зүйн салбарын түүхийг Та бид хамтдаа бүтээлцэж байгаа билээ.
Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм Танд өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье!
МОНГОЛЫН УЛСЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР
Холбоо барих
18002525
Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 4-р хороо 46А (Жуковын музейн баруун талд).
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ИЛ ТОД БАЙДАЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү