Sun Logo
breadcrumb_background
organization logo

Төрийн тусгай хамгаалалтын газар

Хуудсанд хандсан нийт тоо: 4

Бидний тухай
Төрийн тусгай хамгаалалтын газар нь Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, дээд, өндөр хэмжээний зочид, төрийн яамд болон хамгаалуулагчийн байрлаж байгаа барилга, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагыг таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлдэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага юм. Монгол Улсын төрийн хамгаалалтын байгууллага нь Хүннү гүрний үеэс үүсч, Их Монгол Улсын үед хүчирхэгжин бэхжиж ирсэн дэлхийн эртний түүхтэй хамгаалалтын албадын нэг бөгөөд түүхт хишигтэн цэргийн зүй ёсны залгамжлагч юм. 1204 оны хавар Чингис Хаан Наймантай байлдахаар мордохын өмнө цэргээ аравтын тогтолцоонд оруулж, уламжлалт турхаг цэрэгт үндэслэсэн хишигтэн цэргийг байгуулж мянгат, зуут, аравтын захирагчид, урт дурын /чөлөөт/ иргэдийн хөвүүд дүү нараас сонгон авч 80 хэвтүүл, 70 торгууд томилов. Мөн 1000 шилдэг баатрыг сонгон авч “Хатгалдах өдөр өмнө минь байж хатгалдтугай. Олон өдөр /тайван цаг/ турхаг хишигтэн минь болтугай” хэмээгээд Архай Хасарт захируулжээ. 70 торгуудыг Өэлэн-Чэрби ахалж Худус-Халчинтай зөвлөж яв гэв. Хочин, турхаг, хэвтүүл, баарч, үүдэч, агтач нарын үүргийг нарийн хуваарилж цааз болгож байсан түүхтэй. Ардын хувьсгал ялсан 1921 онд бүх цэргийн командлагч Д.Сүхбаатар, засгийн газрын байрыг хамгаалах болсон бөгөөд энэ ажилд Зөвлөлтийн улаан цэргээс халимаг үндэстнүүдийг сонгон авч тэднийг хамгаалалт, монгол цэргүүдийг сургахад ашиглаж байсан. Шинэ үеийн төрийн тусгай хамгаалалтын албаны эх үүсвэр 1938 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсангийн амь насыг хамгаалах үүрэг бүхий ажилтнуудыг томилсноор тавигдсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих хүрээнд тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн актууд хүчингүй болсон, тусгай хангамжийг үгүйсгэсэн үзэл бодолтой холбогдон НАХЯ-ны 3 дугаар газрыг цомхотгосон. Үүнтэй уялдан төрийн хамгаалалттай холбоотой үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгох зорилгоор 1995 онд Төрийн тусгай хамгаалалтын газрыг Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх газрын статустайгаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг батлуулж байсан бөгөөд 2020 оны 6 сар хүртэл дээрх хуулийг дагаж мөрдөн, хамгаалуулагч нар болон төрийн тусгай хамгаалалтад байх зүйлсийн хамгаалалт, үйлчилгээг иж бүрэн, найдвартай явуулж ирсэн. УИХ-аас 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсныг үндэслэн Засгийн газар 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Агентлаг байгуулах тухай” 218 дугаар тогтоол гаргаж, Төрийн тусгай хамгаалалтын газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулсан. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтай тэмцэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль гэсэн нийт 12 хуульд болон УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр эрх зүйн шинэчлэлийн үр дүнд ТТХГ нь Засгийн газрын тохируулагч агентлаг болж өөрчлөн байгуулагдах, үйл ажиллагаагаа тагнуулын байгууллагаас хараат бусаар, бие дааж явуулах эрх зүйн үндэс бүрдсэн. Төрийн тусгай хамгаалалтын газар нь Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, дээд, өндөр хэмжээний зочид, төрийн яамд болон хамгаалуулагчийн байрлаж байгаа барилга, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагыг таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлдэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага юм. Монгол Улсын төрийн хамгаалалтын байгууллага нь Хүннү гүрний үеэс үүсч, Их Монгол Улсын үед хүчирхэгжин бэхжиж ирсэн дэлхийн эртний түүхтэй хамгаалалтын албадын нэг бөгөөд түүхт хишигтэн цэргийн зүй ёсны залгамжлагч юм. 1204 оны хавар Чингис Хаан Наймантай байлдахаар мордохын өмнө цэргээ аравтын тогтолцоонд оруулж, уламжлалт турхаг цэрэгт үндэслэсэн хишигтэн цэргийг байгуулж мянгат, зуут, аравтын захирагчид, урт дурын /чөлөөт/ иргэдийн хөвүүд дүү нараас сонгон авч 80 хэвтүүл, 70 торгууд томилов. Мөн 1000 шилдэг баатрыг сонгон авч “Хатгалдах өдөр өмнө минь байж хатгалдтугай. Олон өдөр /тайван цаг/ турхаг хишигтэн минь болтугай” хэмээгээд Архай Хасарт захируулжээ. 70 торгуудыг Өэлэн-Чэрби ахалж Худус-Халчинтай зөвлөж яв гэв. Хочин, турхаг, хэвтүүл, баарч, үүдэч, агтач нарын үүргийг нарийн хуваарилж цааз болгож байсан түүхтэй. Ардын хувьсгал ялсан 1921 онд бүх цэргийн командлагч Д.Сүхбаатар, засгийн газрын байрыг хамгаалах болсон бөгөөд энэ ажилд Зөвлөлтийн улаан цэргээс халимаг үндэстнүүдийг сонгон авч тэднийг хамгаалалт, монгол цэргүүдийг сургахад ашиглаж байсан. Шинэ үеийн төрийн тусгай хамгаалалтын албаны эх үүсвэр 1938 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсангийн амь насыг хамгаалах үүрэг бүхий ажилтнуудыг томилсноор тавигдсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих хүрээнд тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн актууд хүчингүй болсон, тусгай хангамжийг үгүйсгэсэн үзэл бодолтой холбогдон НАХЯ-ны 3 дугаар газрыг цомхотгосон. Үүнтэй уялдан төрийн хамгаалалттай холбоотой үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгох зорилгоор 1995 онд Төрийн тусгай хамгаалалтын газрыг Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх газрын статустайгаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг батлуулж байсан бөгөөд 2020 оны 6 сар хүртэл дээрх хуулийг дагаж мөрдөн, хамгаалуулагч нар болон төрийн тусгай хамгаалалтад байх зүйлсийн хамгаалалт, үйлчилгээг иж бүрэн, найдвартай явуулж ирсэн. УИХ-аас 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсныг үндэслэн Засгийн газар 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Агентлаг байгуулах тухай” 218 дугаар тогтоол гаргаж, Төрийн тусгай хамгаалалтын газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулсан. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтай тэмцэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль гэсэн нийт 12 хуульд болон УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр эрх зүйн шинэчлэлийн үр дүнд ТТХГ нь Засгийн газрын тохируулагч агентлаг болж өөрчлөн байгуулагдах, үйл ажиллагаагаа тагнуулын байгууллагаас хараат бусаар, бие дааж явуулах эрх зүйн үндэс бүрдсэн.
Холбоо барих

260057

sspa.gov.mn

info@sspa.gov.mn

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.

Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
ИЛ ТОД БАЙДАЛ

1

Баталсан Хууль

Soyombo

1

Баталсан тогтоол

Soyombo
Албан хаагчдын мэдээлэл

Төрийн тусгай хамгаалалтын газар

1

Soyombo
search

Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэс

Arrow Icon

Мэдээллийн технологи, тусгай холбооны хэлтэс

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
37
Сүүлийн 7 хоног:
193
Сүүлийн сар:
803
Нийт:
1155
emongolia
© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР