Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
АЛСЫН ХАРАА Статистикийн мэдээллийн хэрэглэгдийг чанартай тоог мэдээллээр хангаж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргалтын залгамжийг тасралтгүй хадгалан статистикийн чадавхиар дэлхийд тэргүүлнэ. ЭРХЭМ ЗОРИЛГО Үндэсний Статистикийн хороо - Бид Монгол Улсын статистикийн мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн гаргаж, хэрэглэгчдэд адил тэгш үйлчилнэ. Статистикийн хэлтэс - Улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаархи шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, засаг, иргэн байгууллагад адил тэгш үйлчлэхэд оршино. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО Статистикийн салбарын стратегийн зорилго нь шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай статистикийн мэдээллийг эрхлэн гаргах, хэрэглэгчдэд адил тэгш үйлчлэхэд оршино. Тус зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Хүний нөөцийн хөгжлийг хангах Дэд бүтцийг сайжруулах Статистикийн мэдээлэл эрхлэн гаргах ажиллагааг боловсронгуй болгох. ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЧИГ ҮҮРЭГ ҮСХорооны даргын тушаалаар батлагдсан мэдээний графикийн дагуу албан ёсны статистикийн мэдээллийг цуглуулж, ҮСХороонд нийлүүлдэг бөгөөд орон нутгийн захиргааны статистик мэдээллийг цуглуулан боловсруулж, аймаг орон нутгийн нийгэм ,эдийн засгийн судалгааг гарган хэрэглэгчдэд цахимаар болон хэвлэмэл хэлбэрээр тархааж байна. Мөн хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, статистикийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор статистикийн сургалтуудыг нийгмийн төрөл бүрийн бүлгүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулдаг. Статистикийн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар сургалт сурталчилгаа хийх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, улсын хэмжээний тооллого судалгаануудыг заавар, зөвлөмжийн дагуу хийх зэргээр үйл ажиллагаа явуулна. Эх сурвалж: Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан А.Бат-Эрдэнэ утас: 70437034
Холбоо барих
70433652
Ховд аймаг, Нутгийн удирдлагын ордон
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
86
Сүүлийн 7 хоног:
455
Сүүлийн сар:
1147
Нийт:
1668
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР