Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулж, өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төв /Герентологийн төв/-ийг байгуулна” гэж тусгасаны дагуу Хүний хөгжлийн 5 төвийг байгуулах бодлогын хүрээнд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102 тоот тогтоолоор Дархан-Уул аймгийн АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ОНӨУТҮГ-ыг байгуулж, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагааг эхлүүлсэн. АЛСЫН ХАРАА Ахмад настанд хүргэх төрийн үйлчилгээг Олон Улсын жишигт нийцүүлнэ. ЭРХЭМ ЗОРИЛГО Ахмад настны хөгжлийг хангаж, нийгэм соёл, эрүүл мэндийн цогц үйлчилгээг чанартай тэгш хүртээхэд оршино. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ОНӨУТҮГ нь Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх ЗАГВАР ЖИШИГ ТӨВ юм. ОРОН ТОО, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Төв нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/89 тоот захирамжаар батлагдсан 25 хүний орон тоо бүхий 3 нэгжийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. • Хөгжил, нийгмийн оролцооны нэгж • Эрүүл мэндийн нэгж • Санхүү, аж ахуйн нэгж Тус төв нь ахмад настнуудад: • 5 өдрийн багц үйлчилгээ • 1 өдрийн багц үйлчилгээ • Өдөр бүрийн үйлчилгээг үзүүлдэг. Дараах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: 1.Төвдөө суурилсан өдрийн үйлчилгээ / I, II түвшний ахмадуудад/ 1.1 Эрүүл мэндийн сэргээн засах тусламж, үйлчилгээ /Эмчийн үзлэг оношилгоо, НЭМ-ийн үйлчилгээ, Уламжлалт бариа засал, Физик эмчилгээ, Асаргаа сувилгаа, Алжаал тайлах үйлчилгээ.../ 1.2 Тэгш хамруулах боловсролын сэргээн засах тусламж, үйлчилгээ /Хөгжлийн цогц үнэлгээ, Хөгжлийн хөтөлбөрт хамруулах үйлчилгээ, Урлал-Урлаг-Тоглоом засал, Хөдөлгөөн-Хөдөлмөр-Хэл засал.../ 1.3 Нийгмийн хөгжлийн сэргээн засах тусламж, үйлчилгээ /Сэтгэл зүйн зөвлөгөө-ганцаарчилсан, хосын, гэр бүлийн, бүлгийн, Чадавхжуулах сургалт-англи хэл, япон хэл, компьютер, монгол бичиг, иог бясалгал, цэнгээнт бүжиг, дуу, ногоо, цэцэг тарих, нэхмэл, хатгамал, чимэглэх урлаг.../ 1.4 Дэмжих буюу бусад үйлчилгээ /Нийгмийн хамгааллын болон Номын сангийн үйлчилгээ, Соёл, спортын үйл ажиллагаа, Хоол үйлдвэрлэл, бусад ажил, арга хэмжээ.../ 2. Гэрийн асаргаа сувилгаа, явуулын үйлчилгээ / III түвшний ахмадуудад / 2.1 Эмчийн ерөнхий үзлэг, зөвлөгөө 2.2 Сувилахуйн тусламж үйлчилгээ, асаргаа 2.3 Бариа засал, физик эмчилгээ 2.4 НЭМ-ийн үйлчилгээ 2.5 Сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг 2.6 Асран хамгаалагчдад зөвлөгөө 2.7 Хэрэгцээний цогц үнэ 2.8 Мэдээллээр хангах, холбон зуучлах үйлчилгээ
Холбоо барих
70373001
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАРХАН СУМ 5-Р БАГ ЗАЛУУС 3-324А
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
71
Сүүлийн 7 хоног:
337
Сүүлийн сар:
917
Нийт:
1622
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР