.webp)
Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ
БНМАУ Зөвлөлт Орос, Чех, Герман зэрэг орнуудтай хамтран 1960 оноос Монгол орон даяар эрдэм шинжилгээ, хайгуулын ажил эрчимтэй хийж эхэлснээр 1973 онд Багануурын нүүрсний нөөцийг олж, Улаанбаатар хотыг эрчим хүч цахилгаанаар хангах , төвлөрлийг багасгах зорилгоор БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 09-р сарын 01-ний өдрийн 202-р/1980 оны 43-р зарлигаар район болон зохион байгууллагдсан/ зарлигаар Улаанбаатар хотын харъяанд Багануур хороог байгуулсантай холбогдож хүн амын шилжилт хөдөлгөөн, иргэний бичиг баримтын зохицуулалтыг шийдвэрлэх зорилгоор мөн онд Цагдан сэргийлэх ангийн дэргэд Паспортын албыг 2 орон тооны ажилтантайгаар байгуулсанаар тус хэлтэс үүсэх суурь болсон юм.
Монгол улсын Засгийн газрын 2000 оны 12 сарын 26-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийг Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэст шилжүүлэн ажиллуулах болсноор тус алба нь дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн харъяанд 2 орон тооны ажилтантайгаар шилжин ажиллах болсон.
Дүүргийн засаг даргын 2005 оны 17 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Иргэний бүртгэл мэдээллийн тасаг байгуулж бүтэц зохин байгуулалтын өөрчлөлт хийгдэж тасгийн дарга, 2 зохион байгуулагчтайгаар иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, иргэний үнэмлэх, шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байсан.
Засгийн газрын 2007 оны 129 дүгээр тогтоолын дагуу Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг иргэдэд ойр, түргэн шуурхай хүргэх зорилгоор 2008 оны 11 дүгээр сараас 1,3,4-р хороодод бүртгэл хариуцсан ажилтнууд, 2010 онд эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан 1 улсын бүртгэгч, 2011 онд 5 хороо шинээр байгуулагдсантай холбоотой бүртгэл харицсан ажилтан авч ажиллуулж ИГБББ, иргэний үнэмлэх, шилжилт хөдөлгөөн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх болсон.
Засгийн газрын 2011 оны 20 дугаар тогтоолын дагуу Дүүргийн засаг даргын Б/60 дугаар захирамжаар Улсын Бүртгэлийн байгууллага нэгдмэл тогтолцоотой болсон холбогдуулан Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Бүртгэл мэдээллийн тасгийг татан буулгаж Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газарт шилжүүлсэн.
Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 277 дугаар тушаалаар тус тасгийг хэлтэс болгон зохион байгуулж хэлтсийн дарга, БХУБ-1, улсын бүртгэгч 10, архив бичиг хэрэг 1 нийт 13 орон орон тооны ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон.
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Мянганы сорилтын сантай хамтран хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажилаагааг сайжруулах, эд хөрөнгийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор тус хэлтсийн техник технологи, дотоод сүлжээ, ажлын байранд иж бүрэн засвар, шинэчлэлийг хийж иргэд үзүүлэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай, албан хаагчдын ажил тав тухтай орчинг бүрдүүлж өгсөн.
ХӨМРӨГИЙН ТҮҮХ
Тус хэлтсийн архив нь 1979-2024 он хүртэлх иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 3 төрлийн сан хөмрөг баримт материалыг хадгалж, эдийн засгийн болон бусад зорилгоор өдөр бүр ашиглуулдагаараа онцлог. Мөн дээрх 3 бүртгэлийн материалууд цахимжсан бөгөөд иргэд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын киоск машин болон E-Mongolia порталаас лавлагаа, үйлчилгээг авах боломжоор бүрэн хангагдсан.
Иргэний бүртгэлийн сан хөмрөг
Иргэний бүртгэлийн архивын материал нь тус дүүрэг үүсгэн байгуулагдсан хугацаанаас хойш үүсэн бий болсон бөгөөд 1979-2024 он хүртлэх гэр бүлийн 8 төрлийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, үнэмлэх, улаан паспорт олгосон журнал, үндсэн материал, иргэний ХААТР, ИУБ маягтууд зэрэг нийт 21000 гаруй хадгаламжийн нэгж хадгалагдаж байна.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн сан хөмрөг
Тус хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архив нь 2011 оын 12 дугаар сард Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Эд Хөрөнгийн Архивын газраас нийт 5209 хувийн хэрэг шилжүүлж авчирсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1997-2023 он хүртлэх 21803 хувийн хэрэг хадгалагдаж байна.
2012-2013 онд Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн “ Хөрөнгийн эрхийн төсөл”-ийн хүрээнд тус хэлтсийн эд хөрөнгийн архив хувийн хэргийн материал бүрэн цахимжсан.
Хуулийн этгээдийн бүртгэлийн сан хөмрөг
Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын материалыг 2010 оны 7 дугаар сард дүүргийн Татварын хэлтсээс шилжүүлэн авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1995-2023 он хүртлэх 791 ширхэг хувийн хэрэг, татан буугдсан аж ахуй нэгжийн 43 ширхэг материал хадгалагдаж байна.
Үе үеийн удирдлагууд:
1. Ожгоошийн Нямхүү /2001-2004 он/
2. Баттөмөрийн Мэндсайхан/2004-2009он/
3. Түвдэнгийн Нэргүй /2009-2013 он/
4. Баттөмөрийн Мэндсайхан/2013-2016/
5. Түвдэн Нэргүй /2016- 2022.12.15/
6. Г.Оюунбилэг /2023.01.02- 2023.05.28/
7. Т.Төгөлдөр /2023.05.29-2023.06.08/
8. Н.Жавхланбаатар /2023.06.12-ны өдрөөс одоог хүртэл/
БАГАНУУР ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү