
Бидний тухай
Хуудсанд хандсан нийт тоо: 3
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2024-12-16
Говь-Алтай аймаг 3 дахь жилдээ “ТУУЛЬСЫН ХААН ЖАНГАР” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Сэр сэр салхитай Бур бур хуртай Бурхан бумбын орон Алтай нутагт 1000 Туульч чуулна.
Нийтэлсэн:Говь-Алтай

2024-07-22
БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН САЛБАРТАА ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Нийтэлсэн:Говь-Алтай

2024-07-22
ШИНЭ АЙМГИЙН АРСЛАН, АЙМГИЙН ЗААН ЦОЛТОН ТӨРЛӨӨ
Нийтэлсэн:Говь-Алтай

2024-07-22
БУРХАН БУУДАЙ ХАЙРХАНЫ ТУХАЙ
Нийтэлсэн:Говь-Алтай
Бидний тухай
Говь-Алтай аймаг нь 1923 онд байгуулагдсан Хантайшир уулын аймгийн үргэлжлэл гал голомт тул аймгийн ИТХ-ын 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор аймгийн түүхийн он тооллыг сэргээн тогтоож аймаг байгуулагдсан хугацааг тухайн он жилээс тоолж эхэлсэн. Хойд талаараа Завхан, зүүн талаараа Баянхонгор, баруун талаараа Ховд аймаг, өмнөд хэсгээрээ БНХАУ-тай тус тус хиллэдэг, засаг захиргааны 18 сумтай, одоогоор аймгийнхаа 141.4 мянган хавтгай дөрвөлжин км нутагт 15.5 мянган өрхөд 55.4 мянган хүн суурьшин амьдарч байна.
Говь-Алтай аймаг бол байгалийн арвин их нөөц баялагтай, газар нутаг нь онгон дагшин, хүн зон нь оюуны өндөр чадамжтай билээ. Говийн байгаль түүх, соёлын дурсгалууд, эртний шим ертөнцийн үлдэгдэл бүхий аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн, олборлох, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх ашигт малтмалын их нөөц баялаг, гадаадтай харилцах хилийн боомт зэрэг давуу талуудтай Говь-Алтай аймаг нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2-рт ордог. Говь-Алтай аймаг Монгол улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд. өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршдог. Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэр 141.4 мянган хавтгай дөрвөлжин км. Дэлхийн цагийн 6 дугаар бүсэд байрладаг уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай.
Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг. Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог.
Холбоо барих
70483360
Засаг даргын Тамгын Газар, Говь-Алтай аймаг, Монгол улс
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
ИЛ ТОД БАЙДАЛ
Албан хаагчдын мэдээлэл
Бидний тухай
1
Удирдлага
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс
Хууль эрх зүйн хэлтэс
Нийгмийн бодлогын хэлтэс
Санхүү төрийн сангийн хэлтэс
Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс
Цэргийн штаб
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү