
Оюуны өмчийн газар
Хуудсанд хандсан нийт тоо: 3
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
2025-01-15
“WIPO 2025 Global Awards” шалгаруулалт зарлагдлаа
Нийтэлсэн:Оюуны өмчийн газар

2024-12-13
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Ы ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн:Оюуны өмчийн газар

2024-11-27
“ЗОХИОН БҮТЭЭГЧ, ИННОВАТОРУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН” БОЛЖ БАЙНА
Нийтэлсэн:Оюуны өмчийн газар

2024-09-25
ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ХАМТРАН “ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ” БОЛОН “ЛИССАБОНЫ СИСТЕМ”-ИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Нийтэлсэн:Оюуны өмчийн газар
Бидний тухай
Хүний зохион бүтээсэн оюуны өмчийг хамгаалах дэлхий дахины чиг хандлагын дагуу Монгол улс анхны баримт бичгийг 1944 онд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлөөс батлан гаргасан бөгөөд энэ нь “Шинэ юм зохион бүтээх ба үйлдвэрт оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар” юм. Энэ үеэс эхлэн оюуны өмчийг хамгаалах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, урамшуулан дэмжих үүргийг төрийн тодорхой байгууллагууд хөгжлийн тодорхой үеүдэд гүйцэтгэсээр ирсэн. Тухайлбал,
1945 оноос Улсын төлөвлөлтийн газарт Шинэ санаачлагын улсын комисс 1960 оноос Улсын стандартын төв газарт Шинэ бүтээлийн хэлтэс 1971 оноос Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны Шинэ бүтээл, оновчтой саналын хэлтэс 1990 оноос Үндэсний хөгжлийн яамны дэргэд Патент, барааны тэмдгийн газар 1993 оноос Соёлын яамны дэргэд Зохиогчийн эрхийн газар 1996 оноос Зохиогчийн эрхийн газар, Патентийн газруудыг нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар 2016 оноос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар нэртэйгээр, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа шинээр байгуулагдаж байсан. Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, оюуний өмч, зохиогч, аж үйлдвэрийн өмчийн асуудал Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарсан.
Оюуны өмчийн газар нь салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, оюуны өмчийн хамгаалалтын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, оюуны үнэт зүйлийг эрх зүйн хувьд баталгаажуулах, тэдгээрийн зохиогч, эрх эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, энэ талаарх эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх замаар оюуны өмчийг хөгжүүлэх төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, сурталчилгааг өргөжүүлэх, оюуны бүтээл туурвигчдын үйл ажиллагааг сурталчлах, урамшуулан дэмжих чиг үүрэгтэй юм.
Оюуны өмчийн эрхийн хамгаалалттай холбоотой анхны баримт бичиг батлагдсанаас хойш 1960 онд Нээлт, шинэ бүтээл, оновчтой саналын дүрэм, 1963 онд Иргэний хуулиар, 1967 онд Барааны тэмдэг, гарлын газрын заалтын тухай дүрэм, 1976 онд Бүтээгдэхүүний загварын дүрэм, 1993 онд Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль, эрх зүйн актууд батлагдаж байсан. Харин 2010 онд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2020 оны Оюуны өмчийн тухай анхдагч хууль, мөн 2021 онд Патентийн тухай хууль болон Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус батлуулсан.
Оюуны өмчийн эрхийн хамгаалалтад оюуны өмчийн олон улсын тогтолцоонд нэгдэх явдал нэлээд чухал ач холбогдолтой. Энэ үүднээс: 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн 1985 онд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенц 1985 онд Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридийн хэлэлцээр 1991 онд Патентийн хамтын ажиллагааны тухай гэрээ 1997 онд Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр 1997 онд Бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн тухай Гаагын хэлэлцээр 1998 онд Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц 2001 онд Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр,түүнийн протокол 2001 онд Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай Локарнийн хэлэлцээр 2002 онд Патентын олон улсын ангилалын тухай Страсбургийн хэлэлцээр 2001 онд Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээр 2002 онд Олимпийн бэлэг тэмдэгийг хамгаалах тухай Найробын гэрээ 2002 онд Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ 2002 онд Тоглолт болон дуу авианы бичлэгийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг хамгаалах олон улсын конвенц 2005 Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенц 2008 Бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн тухай Гаагын хэлэлцээрийн 1999 оны Женевийн акт 2011 Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ Оюуны өмчийн газар нь дарга, Захиргаа удирдлагын газар-Санхүү, аж ахуйн хэлтэс, Аж үйлдвэрийн өмчийн газар-Патент барааны тэмдгийн хэлтэс, Зохиогчийн эрхийн газар, Хяналт шалгалтын газар-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хяналт, шалгалтын хэлтэс гэсэн бүтэцтэй, нийт 59 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.
Холбоо барих
327638
БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ
ИЛ ТОД БАЙДАЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
1
Баталсан Хууль
Оюуны өмчийн газар

Ганбат Элбэгсайхан
Газрын дарга
Албан хаагчдын мэдээлэл
Оюуны өмчийн газар
1
Захиргаа удирдлагын газар
Зохиогчийн эрхийн газар
Аж үйлдвэрийн өмчийн газар
Хяналт, шалгалтын газар
Патент, Барааны тэмдгийн хэлтэс
Замын-Үүд дахь Хяналт, Шалгалтын хэлтэс
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү