Sun Logo
ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457-дугаар нээлттэй, хаалттай хорих анги өнөөдөр (2025.12.26) 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Тус газраас 2025 онд хийж хэрэгжүүлсэн бодлого, чиглэл, үйл ажиллагааны мэдээлэл, зохион байгуулсан онцлог ажил, арга хэмжээг танилцуулж, ажлын үр дүнгээрээ бусдыгаа манлайлан ажилласан алба хаагч нарыг шагнаж урамшууллаа.

“Хөдөлмөрийн аварга алба хаагч”-аар холбоочин, ахлагч Г.Даваабал, “Ажил, мэргэжлийн аварга алба хаагч"-аар шийдвэр гүйцэтгэгч, ахмад З.Лхагвадорж, “Шилдэг офицер”-оор ерөнхий жижүүр, хошууч П.Цэнд-Аюуш, “Шилдэг ахлагч”-аар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Л.Сумъяа нар тус тус шалгарлаа.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр холбоочин, ахлагч Э.Цэцэгбал, аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Нэргүй, “Ховд хотын 340 жилийн ойн медаль”-аар ерөнхий жижүүр, дэслэгч Ш.Манарбек нар тус тус шагнууллаа.

Нийт шагнал хүртсэн алба хаагчдад цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
821
Сүүлийн 7 хоног:
5236
Сүүлийн сар:
25616
Нийт:
38672
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР