Sun Logo
Бидний тухай
Зэвсэгт хүчний чиг үүрэгНийтэлсэн: 2023-05-02 16:20:48 6.1.Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс өөрийгөө хамгаалах явдал мөн. 6.2.Зэвсэгт хүчин нь энэ зүйлийн 6.1-д заасан үндсэн чиг үүргээс гадна тайван цагт дараахь үүрэг хүлээнэ: 6.2.1.эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс өөрийгөө хамгаалах бэлтгэлийг хангах; 6.2.2.агаарын хилийн халдашгүй дархан байдал, агаарын зайд хяналт тавих, хамгаалах; 6.2.3.улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх; 6.2.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцох; 6.2.5.зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх; 6.2.6.аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг аврах, хор уршгийг арилгах; 6.2.7.гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; 6.2.8.дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургах, хүн амыг цэргийн хэрэгт сургах, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 6.2.9.улсын онц чухал объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх; 6.2.10.цэргийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлийг аюулгүй болгох; 6.2.11.бүтээн байгуулалтын ажилд оролцох; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./ 6.2.12.гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах. /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./ 6.3.Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно.
Холбоо барих

70152422

gsmaf.gov.mn

gsmaf@mil.gov.mn

210351 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг Энхтайвны өргөн чөлөө 51

Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ИЛ ТОД БАЙДАЛ
ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүн

Сүнрэв  Ганбямба

Сүнрэв Ганбямба

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ

Жаргалсайхан Өсөхбаяр

Жаргалсайхан Өсөхбаяр

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ

Балжид Баатар

Балжид Баатар

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ОРЛОГЧ ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ

Нямаа Баасан

Нямаа Баасан

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АХЛАГЧ ТЭРГҮҮН АХЛАГЧ

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
186
Сүүлийн сар:
796
Нийт:
1135
emongolia
© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР