Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Дорноговь аймгийн Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбар нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт байрладаг. УБ хотоос 225 км, Сайншандын төвөөс 240 км алслагдсан. 2008 оны 10-р сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Чойр дахь гаалийн салбар нь Салбарын эрхлэгч ГУАБ-1, ББ хариуцсан ГУБ-1, ХШГУБ-2 гэсэн орон тоотой ажиллаж байна. ГУБ нарын амьдрахад зориулсан 1 өрөө байр-2ш, 2 өрөө байр-1ш байдаг. Чойр дахь салбар нь гаалийн хяналтын бүс 8, гаалийн баталгаат агуулах 2, Захиалгат дуудлагын 3-н талбай нийт 13 талбайд гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрх хяналтын бүсүүд бүгд телехяналтын нэгдсэн женетик системд холбогдсон тул гаалийн хяналтыг тогтмол цахим байдлаар хэрэгжүүлж ажиллаж байна. Ухаалаг гарцын системийг 8 ГХБ, 2 ГХтүр бүс суурилуулсан. Чойр дахь гаалийн салбар нь СШГГ-ын татварын орлогын 30 гаруй хувь, хураамжийн орлогын 29 хувийг, бусад орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Тус салбар нь экспортын бараанд уул, уурхайн бүтээгдэхүүн болох хүрэн нүүрс болон чулуун нүүрс, жонш, төмрийн хүдэр, мөнгөний баяжмал, цайрын баяжмал, хар тугалганы баяжмал, импортын бараанд авто бензин, дизелийн түлш, хүнд фракц зэрэгт гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийдэг. Экспортыг төмөр зам болон автозам гэсэн хосолсон төрөл ашиглаж тээвэрлэдэг бол импортыг зөвхөн төмөр зам ашиглан тээвэрлэдэг.
Холбоо барих
1
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
148
Сүүлийн 7 хоног:
516
Сүүлийн сар:
1299
Нийт:
1812
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР