
Аймгийн Засаг даргын тамгын газраас Улс тунхагласны 101 жилийн ойн баярыг тохиолдуулан иргэд, олон нийтэд эх оронч үзэл төлөвшүүлэх, өв соёл, зан заншлаа дээдэлсэн, бүтээлч, оюунлаг, үндэсний уламжлалт соёлын мэдлэг, чадвар эзэмшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын дунд "Өв соёлоо дээдлэгч байгууллага" шалгаруулах уралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 13-28-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
Эрүүл мэндийн газар тус уралдааны нэгдүгээр байрт шалгарч аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаас шагналаа гардан авлаа.
Уралдааны хоёрдугаар байрт Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэг, гутгаар байрт Хэрлэн сумын Хан-Уул сургууль, тусгай байрт Булган сумын Засаг даргын тамгын газар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Уралдаанд амжилттай оролцсон хамт олондоо халуун баяр хүргэе.





