АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГТ “А” ҮНЭЛГЭЭ АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор зохион байгуулсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-т Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар “А” үнэлгээгээр дүгнэгдлээ.
Үзлэгийн шалгуурт архивын баримтын хадгалалт, хамгаалалт, арга зүй, албан хэрэг хөтлөлтийн стандарт мөрдлөг, баримт бичгийн нэгдсэн бодлого, цахимжилт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын хэрэгжилт зэрэг чиглэлүүдээр шалгуур үзүүлэлтийг хангасан бөгөөд байгууллагын архивын гэрчилгээгээ гардан авлаа.


Холбоотой мэдээ




