
2026 оны 1 дүгээр сарын 8-нд сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 3 дугаар бүсийн тайлант уулзалтад Эрдэнэбулганы 9,11, Ирээдүй болон Ихтамир, Булган, Батцэнгэл, Өлзийт, Хашаат сумын цэцэрлэгүүдийн 48 эрхлэгч, арга зүй, багш танхим, цахим хосолсон хэлбэрээр оролцож чиглүүлэг, зөвлөгөө авч, туршлагаа солилцов. Тус бүсийн чиглүүлэг, зөвлөн туслах ажлыг мэргэжлийн багш нарын бүлгийн гишүүн MУ-ын зөвлөх багш, эрхлэгч С.Алтанчимэг, Ц.Энхцэцэг, Б.Наранхүү, арга зүйч Б.Мөнхтуяа нар хийв. Тайлант уулзалтаар сургалтын хөтөлбөрийн жил, сар, 7/14 хоногийн төлөвлөлт, сургалт,үйл ажиллагааны боловсруулалтыг ярилцаж, зөвлөгөө өгөв. Та бүхэндээ амжилт хүсье





