Sun Logo
Д.Чинзориг тамирчныг Аймгийн удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хамт олон болон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөл хүндэтгэн угтан авлаа
Д.Чинзориг тамирчныг Аймгийн удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хамт олон болон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөл хүндэтгэн угтан авлаа

🇯🇵 Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпын наадам буюу “Дифлимп”-ийн чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Д.Чинзориг тамирчныг Аймгийн удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хамт олон болон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөл хүндэтгэн угтан авлаа 👏 

🔸Тус арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Д.Одончимэг, мөн Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Э.Батсайхан оролцож, Д.Чинзориг тамирчны олимпын дэвжээнд үзүүлсэн бахархам амжилтыг өндрөөр үнэлж, 15,0 сая төгрөгийн урамшууллын батламж гардуулан баяр хүргэлээ🏅 🌍Дифлимп (Deaflympics) нь сонсголын бэрхшээлтэй тамирчдад зориулсан олон улсын Олимпын наадам юм. Энэ тэмцээн зуны болон өвлийн төрөлтэй, 4 жил тутам зохион байгуулагддаг. Тэмцээнд жүдо, чөлөөт бөх, теннис, хөнгөн атлетик, буудлага зэрэг олон спортын төрөл багтдаг. Монгол Улсаа төлөөлөн 14 тамирчин жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлагын төрлөөр өрсөлдсөн байна 🇲🇳

🔸🥉 Эрэгтэйчүүдийн 74 кг-ын чөлөөт бөхийн төрөлд Д.Чинзориг хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа. Энэ нь түүний 2017 оны мөнгөн медалийн дараах Дифлимпийн хоёр дахь медаль юм. 

🔸Түүний гаргасан энэхүү амжилт нь сонсголын бэрхшээлтэй олон хүүхэд, залууст урам зориг өгч, үлгэр дуурайлал болж байна.

🔸Мөн энэ үеэр дараах тамирчдад хүндэтгэл үзүүллээ: • Холимог тулааны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил • Б.Энх-Оргилын дасгалжуулагч Ж.Нарантунгалаг • Чөлөөт бөхийн тамирчин, Д.Чинзориг – 15,0 сая төгрөгийн батламж гардуулан өгж баяр хүргэлээ. 🏅 Аймаг, орон нутгийнхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсган, бахархалт амжилт гаргасан Д.Чинзориг болон нийт хүндэтгэл хүлээсэн тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье! ✨ Та бүхний хичээл зүтгэл бүхэн ирээдүйн залууст үлгэр дуурайлал болсоор байх болтугай!

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
303
Сүүлийн 7 хоног:
6312
Сүүлийн сар:
18808
Нийт:
31081
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР