
“НЭГ СУМ-НЭГ НУУР”
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас усны нөөцийн хомстолоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулан хэрэгцээг хүртээмжтэй хангах зорилгоор санаачилсан Нэг сум-Нэг нуур /333 нуур/ хөтөлбөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дарви суманд хэрэгжиж 55,000 м³ усны хуримтлалтай хөв цөөрөм байгуулагдлаа.
Дарви сумын төвөөс 1 км зайд Хөвхөр гол дээр тус ажил 2025.07.15-2025.09.15 хооронд хийгдэж улсын комисс хүлээн авсан. Хөв цөөрөм байгуулагдсанаар:
✅Цөлжилт, үерийн эрсдэл буурах
✅ Гол мөрний урсац, газрын чийгшил сайжирч, экосистемийг хамгаалах
“Булган нуур” хөв цөөрөм нь малчдын усны хангамж, газрын усны нөөцийг нэмэгдүүлэх, мөн баруун бүсийн уулсын мөнх цасны хайлалт, гол мөрний урсацыг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулж байна.




