Sun Logo
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/02424 дүгээр шийдвэртэй тэтгэлэг төлөгч Л.Д-аас 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Т.С-т олгохоор шийдвэрлэсэн. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Л.Д нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 01 жил 11 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. 

Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Л.Д-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн. 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2536 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Л.Д нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 20 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 30 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав. 

 

Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
738
Сүүлийн 7 хоног:
4689
Сүүлийн сар:
22523
Нийт:
46084
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР