МУГТ, БЭЛТГЭЛ ХУРАНДАА Б.ЦЭВЭЭНДАШИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын бие бүрэлдэхүүн, Төв аймгийн Баян сумын Цагдаагийн хэсэгтэй хамтран Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндашийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. МУГТ, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш нь Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас эхлэн Бээжин-Тяньжин чиглэлд 1600 км замыг туулахаар “Ice Marathon 2026” хэт холын гүйлтийг эхлүүлэн 100 дахь км замаа ийнхүү туулаад байна.
Холбоотой мэдээ



