
“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан зохион байгуулсан Цагаан сар 2026 үзэсгэлэн худалдаанд 27 сумын 250 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 215 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо.
Хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Зуунмод сумын "Кэй эйч ти өү" ХХК-ны үйлдвэрлэсэн Шар сүүний чихэр
Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр Заамар сумын “Содон нар” ХХК -ны үйлдвэрлэсэн Сэгсүүргэн хурга гутал
Шилдэг сав баглаа боодолтой мөнгөн богц бүтээгдэхүүнээр Баянцагаан сумын иргэн Т.Жамбалдоржийн үйлдвэрлэсэн Таанатай нүүдэлчин айраг
Шилдэг шинэ бүтээгдэхүүнээр Батсүмбэр сумын Мандал сүүн "Ундарга" хоршооны үйлдвэрлэсэн Сүүн цэлцэгнүүр
Шилдэг зохион байгуулалттай сумаар Аргалант сум тус тус тодорлоо.











