Sun Logo
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” - ы үйл ажиллагаагаа дүгнэлээ.
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” - ы үйл ажиллагаагаа дүгнэлээ.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдөр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус аяныг 2025 онд дэлхий нийтээрээ “Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье”” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн бодит байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, улмаар хүчирхийллийн суурь шалтгаан болдог жендэрийн ялгавартай хэм хэмжээ болон хэвшмэл ойлголтуудыг таслан зогсоох чиглэлд олон нийтийг идэвхитэй оролцохыг уриалдаг энэхүү хөдөлгөөнд Монгол Улс нэгдээд 28 жил болжээ. 

📈📊👩‍🏫 2025.11.25 - 12.10 - ныг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс тус аянд нэгдэн, иргэд олон нийтэд чиглэн зохион байгуулсан сургалт, мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагаагаа дүгнэн танилцуулж байна. 

💯❤️💯 Тус аяны хүрээнд хамтран ажилласан Баянжаргалан, Гурвансайхан, Говь - Угтаал, Хулд, Луус, Өндөршил, Сайхан - Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдын сургууль болоод албан бус боловсролын багш нар, зохион байгуулалттайгаар дэмжин ажилласан төрийн байгууллагууд, сургалт мэдээллийн үйл ажиллагаанд хамрагдсан хүүхдүүд, иргэд олон нийт, төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлж, амжилт хүсье. 

 

Видео мэдээтэй ЭНД дарж танилцана уу.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1610
Сүүлийн 7 хоног:
6704
Сүүлийн сар:
20713
Нийт:
33066
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР