Sun Logo
БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН НЯРАЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨХ ЭМЧ Т.БЕКТУРГАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН НЯРАЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨХ ЭМЧ Т.БЕКТУРГАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Е.Зангар Бүгд Найрамдах Казахстан Улсын нярайн ерөнхий зөвлөх эмч Т.Бектурганийг аймгийн Эрүүл мэндийн газар болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудын хамт хүлээн авч, албан уулзалт зохион байгууллаа. 

Т.Бектурган аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудын хүсэлтээр манай аймагт сүүлийн жилүүдэд нярайн эндэгдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, туршлага солилцох зорилгоор хоёр дахь удаагаа ажиллаж байгаа юм. Тэрбээр энэ удаад 5 өдрийн хугацаанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөт уулзалтуудыг зохион байгуулж, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн мэдлэг, арга зүйг хуваалцахаар төлөвлөжээ. 

Уулзалтын үеэр нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, бодлого, зохион байгуулалтын талаар санал солилцож, БН Казахстан Улсад хэрэгжүүлж буй шилдэг туршлага, үр дүнтэй арга барилуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Аймгийн Засаг дарга Е.Зангар манай аймагт хүрэлцэн ирж, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж, туршлага, мэдлэгээ хуваалцаж буйд талархал илэрхийлээд, цаашид нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1777
Сүүлийн 7 хоног:
6871
Сүүлийн сар:
20880
Нийт:
33233
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР