Sun Logo
ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГРҮҮЛЛЭЭ

ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГРҮҮЛЛЭЭ 

Монгол улс Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан тус төвийн албан хаагчдад хуулиа сурталчлах сургалт зохион байгуулан тэмдэгдэн өнгрүүллээ. 

Сургалт зохион байгуулсан албан хаагч М.Эрдэнэцэцэг болон оролцсон бүх албан хаагчдад баярлалаа. 

Та бүхэндээ шинэ Үндсэн хуулиа баталсан өдрийн ойн мэндийг хүргэе. 

Төрт ёсны 2235, Их засаг хуульт Их Монгол улсын 820 жилийн түүхт манай улс нь өдгөөгийн шинэ Үндсэн хуулиа 1992 оны 1 дүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, тухайн оныхоо 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн билээ. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг тавьж өгсөн. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1273
Сүүлийн 7 хоног:
6367
Сүүлийн сар:
20376
Нийт:
32729
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР