Sun Logo
УРЛАГ, УРАН БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛД 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД ТОДОРЛОО
УРЛАГ, УРАН БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛД 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД ТОДОРЛОО

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоо, гаргасан амжилт, ололтыг олон нийтэд таниулж, үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг жил бүр улс орон даяар шалгаруулдаг. 

🎊2025 онд оюун ухаан, сурлага, урлаг уран бүтээл, биеийн тамир спорт, байгаль хамгаалал, монгол ёс заншил, түүх соёлыг өвлөн уламжлагч, хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлстэн, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч, техник сэтгэлгээ шинэ санаачилга, багийн амжилт гэсэн 10 төрөлд нийт 1263 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган, эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна. 

🎼Урлаг, уран бүтээлийн төрөлд МУСТА А.Амармэнд багштай 💃“Sway Dance Academy”-н сурагч, Оюуны ирээдүй сургуулийн 6-5 ангийн сурагч Г.Маралгоо үндэсний болон олон улсын түвшинд гаргасан амжилтаараа 2025 оны Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо.👏🎉 🎶

Үе тэнгийнхнээ манлайлан, урлагийн салбарт амжилт гаргаж буй Г.Маралгоо охинд халуун баяр хүргэж, цаашдын сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
385
Сүүлийн 7 хоног:
6345
Сүүлийн сар:
19094
Нийт:
31444
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР