Sun Logo
Бидний тухай
1954 оны 09-р сарын 12-нд анх Бэрхийн уурхай байгуулагдаж, хүн амын суурьшил бий болсонтой холбогдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1958 оны 34-р зарлигаар Бэрхийн хороог байгуулсан. 1990 он хүртэл Бэрхийн хорооны АДХГЗахиргааны даргыг Бэрхийн уурхайн дарга хавсран, АДХГЗ-ны нарийн бичгийн дарга нь төрийн ажлыг гүйцэтгэдэг байв. 1990 оноос төрийн албыг аж ахуйн нэгжээс тусгаарлаж, Бэрхийн АДХГЗахиргаа бие даан ажиллах болсон. 1994 онд батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын их хурлын 1994 оны 7-р сарын 4-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Бэрх хот болгон өөрчилснөөс хойш одоо хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг бөгөөд Хэнтий аймгийн Бэрх хот хэмээн албан ёсоор нэрлэгдэх болсон боловч одоог хүртэл тосгон хэмээх статустай явж ирсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг хэмээн албан ёсоор нэрлэгддэг. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ 2024 оны 06 сарын 05 өдөр батлагдсан 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулийн дагуу албан ёсоор хот хэмээх статус албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Бэрх хот нь 2313 хүн амтай, 76365 толгой малтай бөгөөд Дэд бүтэц түлхүү хөгжсөн 27 айлын 18 орон сууцны байр, 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ЕБСургууль, 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Хүүхдийн цэцэрлэг, мөн 400 хүний суудалтай Соёлын ордон, 2017 оны 09 сард ашиглалтад орсон 8 айлын орон сууцтай Онцгой байдлын гал унтраах, аврах 42-р анги, Сум дундын нэгдсэн эмнэлэг, Сум дундын Цагдаагийн тасаг зэрэг төсөвт байгуулагуудаас гадна “Бэрх-Уул” ХК, “Хэнтий-Ус” ХХК-ны харьяа Дулааны станц, Цахилгаан шугам сүлжээний хэсэг, ХААН болон Төрийн банкны салбарууд, Шуудан тасаг, кабелийн телевиз, ахуй үйлчилгээний төв, “Ник тос” ХК-ны салбар шатахуун түгээх станц, хүнсний зах болон худалдаа үйлчилгээ эрхэлдэг 10 аж ахуйн нэгж, жижиг дэлгүүрүүд мөн “Ган талст-2” мал эмнэлэг, “Буян түгээгч” хийд, Ахмадын холбоо, Залуучуудын холбоо зэрэг бусад байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Холбоо барих
70566525
Монгол улс Хэнтий аймаг Бэрх хот I дүгээр хороо Санжаагийн гудамж 400 тоот Захирагчийн ажлын албаны байр
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ИЛ ТОД БАЙДАЛ
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Удирдлага

Чулуунбаатар Энхжавхлан

Чулуунбаатар Энхжавхлан

Бэрх хотын Захирагч

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
76
Сүүлийн 7 хоног:
889
Сүүлийн сар:
1915
Нийт:
2604
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР