🇲🇳БЭРХ ХОТ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИЛАА"🇲🇳
2025-05-19

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"хэмээн зарласан байдаг. Бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Бэрх хотын байгууллага, аж ахуйн нэгжүүд, ахмад настан, сурагчдын идэвх санаачилга, хамтын оролцоо бахдам байлаа🪷 Та бүхний байгаль орчноо хайрлан хамгаалах чин сэтгэл, эх дэлхийдээ өгч буй энэхүү буянт үйлсэд гүн талархал илэрхийлье🍀🌾🌳
Ургаж дэлгэрэх мод бүхэнд Та бүхний халуун сэтгэл шингэсэн билээ.
Байгаль дэлхий ивээлээ хайрлаж, сайн сайхан бүхэн дэлгэрч байх болтугай🪴🌳🌲
Холбоотой мэдээ