
Танилцуулга
Хуудсанд хандсан нийт тоо : 7
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2026-02-04
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг хөдөөгийн багаар
Нийтэлсэн:Эрүүл мэндийн төв
.webp)
2025-11-12
“Эрүүл Оюутан-Эрүүл Ирээдүй” аян
Нийтэлсэн:Эрүүл мэндийн төв
.webp)
2025-11-10
"Эмгүй эмч-Алхалт" аян
Нийтэлсэн:Эрүүл мэндийн төв

2025-06-17
ЭРҮҮЛ ЖОЛООЧ-2 ХАМТАРСАН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн:Эрүүл мэндийн төв
Бидний тухай
1928 оны намар аймгаас ирсэн эмч сумын иргэдэд үзлэг хийгээд өвчтэй хүмүүсийг эмчлүүлэхээр нэг систера /сувилагч/ ажиллуулсан. Эмчийн заавар зөвлөмжийн дагуу хүмүүсийг ирүүлэн тариа тарьж эмчилгээ хийж эхэлсэн нь сумын шинжлэх ухааны хүн эмнэлгийн үүсэл байв.
1929 онд сумын захиргаа эмнэлэгт тусад нь ажлын жижиг байшин, 4 ханатай гэр барьж өгөөд ажиллах орчин нөхцлийг нь сайжруулан 2 сувилагч ажиллах болж эмчийн үзлэгт хамрагдан эмчлүүлэх шаардлагатай 2894 хүнийг энэ онд эмчилсэн байна. Эдгээр хүмүүсийн 1477 нь эрэгтэйчүүд, 1417 нь эмэгтэйчүүд байжээ. Эмчлэгдсэн хүмүүсийг болон үзлэгт хамрагдаагүй үлдсэн хүмүүсийг аймгаас эмч ирсэн үед сум зохион байгуулан эмчийн үзлэгт хамруулан шаардлагатай хүнд эмчилгээ хийх зааварчилгааг сувилагчид өгч эмчилгээ үргэлжлэн эрүүлжсэн хүний тоо нэмэгдэж байжээ.
1932 онд суманд ажиллаж байсан 2 санитарчтай эмнэлгийн албыг өргөтгөн хүний бага эмчийн салбар болгон өргөжүүлснээр хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах шинжлэх ухааны эрүүл мэндийн байгууллага байгуулагдав. Хүний бага эмчээр Мөнхтогоо томилогдон эм, тариа, багаж хэрэгслээ моринд ганзагалан бороо, цасан шуургыг ч үл хайхран хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө бие сэтгэлээ зориулан өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж олон хүнийг халдварт болон бусад өвчин эмгэгээс эрүүлжүүлсэн ард олныхоо итгэл хүндлэлийг хүлээсэн сайн эмч байсан.
1943 онд сумын захиргаа улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх аймгийн яамны 4 дүгээр бага хурлын шийдвэрийн дагуу ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулахаар 5 ортой эмнэлгийн барилга шинээр барьж ашиглах болсноор иргэдэд тохилог орчноос эмнэлгийн үйлчилгээ хүргэх, жирэмсэн эмэгтэйчүүдийг боловсон эмнэлэгт төрлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Энэ оноос хүн эмнэлгийн салбарт 2 хүний бага эмч, зөвхөн 5, 10 дугаар баг тус бүрийг хариуцсан орон тооны сувилагч ажиллах болсон. Хүний бага эмчийн салбар өвчтэй 1253 хүнийг үзэж эмчилсний дээр 925 хүнд эрүүл мэнд, ариун цэврийн таниулга хийж, 885 хүнийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байжээ.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
БУСАД МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү