
Төв аймгийн эрдэнэ сум
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2025-05-05
АЙМГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ-2025” НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАГИЙН ДҮНГЭЭР ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ.
Нийтэлсэн:Төв аймгийн Эрдэнэ сум

2025-04-28
2025 оны Аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд 15-17 насны ангилалд 15- н тамирчныг бэлтгэн оролцлоо.
Нийтэлсэн:Төв аймгийн Эрдэнэ сум

2025-04-11
ГАДААД ПАСПОРТЫН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ.
Нийтэлсэн:Төв аймгийн Эрдэнэ сум

2025-04-10
СУМАНДАА “ХУРДАН ТӨВ”, “КИОСК МАШИН”-ТАЙ БОЛЛОО
Нийтэлсэн:Төв аймгийн Эрдэнэ сум
Бидний тухай
Эрдэнэ сум
Төв аймгийн Эрдэнэ сум нь 1924 онд Туул Булнайн отог нэртэйгээр байгуулагдаж, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07 ны өдрийн 05 дугаар тогтоолоор хэд хэдэн отог нийлж өргөжин сум болсон түүхтэй.
Газарзүйн байрлал
Монгол улсын нутагт дэвсгэрийн зүүн хойд хэсгийн хээр тал, ойт хээр, хөвч тайга хосолсон сэрүүн бүсэд оршино. Нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс дээш 1500-2000 метрт өргөгдсөн. Нийт 803934 га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотоос 77км, Зуун модоос 97юм зайтай. Тус сум нь Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Батсүмбэр, Баян, Сэргэлэн сумдуудтай болон Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай хиллэж оршино. Нутаг дэвсгэрийн 53.7 хувь нь бэлчээр, хадлан тариалан, 43.5 хувь нь ой тайга эзэлдэг. Шилмүүсэн болон навчит модны өтгөн ой шугуйтай. Алтан-Өлгий, Хийд, Хэрхэрүүгийн сарьдагууд, Будлан хан, Сант, Хушинга, Нагалхаан зэрэг үзэсгэлэнтэй сүрлэг уулс нуруутай. Туул, Галтай, Булнай, Хаг, Хонгор, Шороот, Минж, Харзтай, Баянгол, Зүүн, Баруун баян, Хөөргийн бүрд зэрэг олон том жижиг гол, булаг шандтай, Минж, Ар, Өвөр жанчивлан, Естийн, Галтай, Гутай , Шар булаг, Тахилт зэрэг рашаан устай.
Уур амьсгалын төлөв
Нутаг дэвсгэр уур амьсгалын мужлалаар дулаавтар зунтай хагас чийглэг мужид хамаарна. Сумын нутаг дэвсгэр нь Хэнтий нурууны 2000-2700 м хүртэл өргөгдсөн, гол салбар уулсыг хамарч байгаа бөгөөд ерөнхийдөө чийг тунадас харьцангуй их, чийг дулааны коэфцент 2.2-оос дээш боловч дулаан дутагдалтай учир ургамалын өсөлт, хөгжилтэнд таатай биш, ургамал ургалтын хугацаа 90 хоногоос цөөн байдаг. Агаарын темпартур нь 79-84 хэм байна. Хоногийн хэлбэлзэл нь 20-25 хэмд хүрдэг ба энэ нь их газрын эрс тэс уур амьсгалын үндсэн шинж юм. Зун богино бөгөөд халуун биш хамгийн халуун нь 7-н сард дунджаар +15.6-37 хэм. Ойн хөвчдөө үүнээс ч бага, өвөл хүйтэн бөгөөд урт дундаж, темпартур нь -21-27 хэм, үнэмлэхүй хамгийн бага темпертур нь -41-46 хэм байна. Жилийн хүйтрэлгүй хугацаа 75-99 хоног +10 хэмээс дээшлэх дулааны нийлбэр нь 1233-1957хэм, тунадасны ихэнх нь буюу 70-90 хувь зуны улиралд орно. Баруун ба хойд зүгийн салхи зонхилдог ба томоохон голын хөндий ай савд уул хөндийн салхи тохиолдоно. Нутгийн гол мөрний хөлдөлт 10 дугаар сарын дундуур явагдаж 4сарын сүүлээр гэсэх боловч ой хөвчийн өндөр сарьдаг уулсаас эх авсан гол горхины ихэнх нь зуны турш мөсөн бүрхүүлтэй байдаг. Хаврын оройн хүйтрэлт 6 дугаар сарын дундуур намар эртний хүйтрэл нь 8 сарын сүүлийн 10 хоног 9 дүгээр сарын эхээр тохиолдоно. Цасан бүрхүүл харилцан адилгүй тогтох бөгөөд дундаж зузаан 15-20 см, намрын анхны цас 9 сарын эхээр орно. Цастай байх хугацаа дундажаар 120-150 хоног үргэлжилнэ. Жилийн дундаж салхины хурд 6м/ сек.
Хуурайдуу сэрүүн зун, хахир өвөлтэй. 1 дугээр сарын дундаж температур -320С, 7 дугаар сарын дундаж температур +370С, жилийн дундаж салхины хурд 6 м/сек, жилийн хур тунадасны нийлбэр 196-288мм.
Засаг захиргааны нэгжийн хувьд Өгөөмөр, Чулуут, Баянтуул, Хушинга, Тамган гэсэн 5 багтай. Нийт 1506 өрхийн, 3864 хүн амтай.
Холбоо барих
70276727
Засаг даргын Тамгын газрын байр, Эрдэнэ сум, Төв аймаг, Монгол улс
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
БУСАД МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
1
Баталсан тогтоол
Иргэд олон нийтийг хүлээн авах
# | Удирдлагын нэр | Гараг | Хүлээж авах цаг |
---|---|---|---|
Засаг даргын Тамгын газрын дарга | Даваа | 09:00 - 10:00 |
Засаг дарга

Аюуш Мөнгөнбаяр
Засаг Дарга
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү