Sun Logo
НДЕГ:Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
НДЕГ:Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ

 Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянах цахим зохицуулалтыг нэвтрүүллээ. Аймаг, дүүргийн хүн амын тооноос хамааран эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалт хийх магадлагч эмчийн ачаалал харилцан адилгүй байдгаас шалтгаалан зарим тохиолдолд иргэд, даатгуулагчдад хүргэх нийгмийн даатгалын үйлчилгээ удаашрах, хүлээгдэл үүсэх зэрэг нөхцөл байдал бий болдог. Иймд эмнэлгийн хуудас хянах процесст системийн шинэчлэл хийж, даатгуулагч, иргэд, харилцагч нарт ээлтэй үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянан баталгаажуулдаг боллоо. Ингэснээр иргэд, даатгуулагч, харилцагч нарт хүргэх үйлчилгээний чанар сайжрах нөгөө талдаа магадлагч эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх нөхцөл бүрдэж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
14
Сүүлийн 7 хоног:
170
Сүүлийн сар:
695
Нийт:
2048
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР