
✅Өнөөдөр дэлхий нийт хүний эрх, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг хүний эрх хамгаалагчдын өдрийг хүндэтгэн тэмдэглэж байна.
✅Хүний эрх хамгаалагчид нь шударга ёсыг тогтоох, тэгш эрхийг хангах, хүний нэр төрийг хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Монгол Улсад сэтгүүлч, өмгөөлөгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, байгаль хамгаалагчид, шударга шүүмжлэл өрнүүлэгч иргэд зэрэг хүний эрх, хөгжлийн төлөө эр зориг, ур чадвар, үнэт зүйлээ зориулан ажилласаар байна.
✅Хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй бүх хүмүүст талархал илэрхийлж,тэдний аюулгүй байдлыг хангах, дуу хоолойг нь хамгаалах үүргээ дахин нотолж, хүний эрхийн төлөө ажиллах орон зайг хамгаалахыг уриалж байна.




