
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилж байна. Тус аян нь “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд— НЭГДЭЦГЭЭЕ!” уриан дор өрнөж байна. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг тохиолдуулан Орхон сургуулийн эцэг эхийн холбоо төрийн бус байгууллагын зохицуулагч багш Б.Үржинсүрэнтэй хамтран "Бидний дуу хоолой", “Өөрийгөө хайрлахуй” эмэгтэйчүүдийн сургалт, "Эршүүд байдал ба ЖСХ " ахлах ангийн хөвгүүд болон эрэгтэйчүүдэд зориулсан сургалтуудыг явуулж 50 гаруй эмэгтэйчүүд, 20 гаруй эрэгтэйчүүд хамрагдлаа.




