
Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, байгууллагын цахим албан хэрэг хөтлөлийг сайжруулах зорилгоор зохион байгуулсан “Цахим албан хэрэг хөтлөлтийн соёлыг дээшлүүлье” сарын аянд 57 байгууллага нэгдэж, идэвх санаачлагатай оролцсоноос:
- Тэргүүн байрт аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
- Дэд байрт аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
- Гутгаар байрт аймгийн Цагдаагийн газар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Мөн сарын аянд 27 сум нэгдсэнээс:
- Тэргүүн байрт Баянчандмань сумын ЗДТГ
- Дэд байрт Лүн сумын ЗДТГ
- Гутгаар байрт Бүрэн сумын ЗДТГ-ын хамт олон шалгарсан байна.




