
2025 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний хэрэгжилт
2025.10.31
1.Цагаан сарын баяр, Үндэсний их баяр наадам буюу бүх нийтээр амрах өдрүүдэд хариуцлагатай жижүүрийг хуваарийн дагуу цаг тухай бүрд гаргаж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, сумын хариуцлагатай жижүүрт цаг бүрд мэдээлж ажиллаа.
2.Ундны усны аюулгүй байдлын талаарх мэдээллийг нэмэгдүүлэхэд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор 14-р сургуулийн нийт 56 сурагч нарт усаа хайрлах ундны усны аюулгүй байдлын талаарх сургалт мэдээллийг танилцууллаа.
3.Байгууллагын ажилтан албан хаагчдаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 1 албан хаагчийг олж илрүүлэн гэр бүлийн гүшүүдэд гэр бүлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгч сэтгэл зүйчтэй уулзуулж сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллээр хангалаа.
4. 2025 оны 04 дүгээр сард байгууллагын гадаад орчны эрсдлийн үнэлгээг ИТА нар хийж аюул эрсдэлтэй ажлын байранд нэвтэрхийг хоргилосон самбар байршуулж ажиллаа.
5. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цагдаагийн хэлтэстай хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтад байгууллагын ээлжийн ажилтай болон өвчтэй байсан албан хаагчдаас бусад албан хаагч нар буюу 24 албан хаагч нар хамрагдлаа.
6. “Дарханчууд залилуулахгүй” сэдэвт сургалтад байгууллагын 20 албан хаагч хамрагдлаа.
7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онцлог ажлын хүрээнд Хонгор сумын ЕБС-ийн 11, 14 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд контент бичлэгийн уралдаан зохион байгуулахаар албан бичиг, удирдамжийг сургуулуудийн захирал нарт хүргүүлсэн. Ведио бичлэгийг 10 сарын 23-ны өдрөөс 11 сарын 05-ны өдрийг хүртэл хүлээн авч шалгаруулахаар байна.



