АЛБАН ХААГЧДЫНХАА ХҮҮХДҮҮДЭД ТӨРИЙН АЛБАНЫ МӨН ЧАНАР, ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ТАНИУЛАН СУРТАЛЧИЛЛАА
2025-05-12

Төрийн албаны зөвлөлийн Төрийн тусгай хамгаалалтын газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчдын 12-18 насны хүүхдүүдийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр сурагчдад зориулсан парламентын боловсрол олгох хөтөлбөрт хамруулан Төрийн ордны үйл ажиллагаатай танилцууллаа.
Тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд Төрийн ордны түүхэн уламжлал, төрийн бэлгэ тэмдэг, бэлгэдэл, төрийн албаны мөн чанар, үнэт зүйл, бахархлын талаарх мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
Холбоотой мэдээ