Sun Logo
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллаж, Сэлэнгэ мөрний эргийн бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллаж, Сэлэнгэ мөрний эргийн бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Сэлэнгэ сумын төвд сүүлийн 30 жилийн хугацаанд хэд хэдэн удаагийн томоохон үер бууж, эрэг нурсны улмаас тухайн эргийн ойр орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Иймд аймаг, сумын удирдлагууд Сэлэнгэ мөрний үерийн хамгаалалтын бэхэлгээний ажлын зураг төслийг 2022 онд боловсруулсан байна.
Зураг төсөлд Сэлэнгэ мөрний эргийн бэхэлгээний ажлын нийт өртөг 15.2 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Дээрх ажлын хүрээнд Сэлэнгэ мөрний сумын төвийн хэсэг дэх эргийн бэхэлгээний ажил, Сэлэнгэ мөрний урд салааны эргийн бэхэлгээг засварлаж, салааны урсцын зохих хэсгийг хойд салаанд шилжүүлэх, гүүрний эргийн бэхэлгээ, авто замын засварын ажлыг хийхээр төлөвлөжээ.
Төр засгийн зүгээс иргэдийнхээ эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж аймаг орон нутгаас сонгогдсон Их хурлын гишүүдтэй санал солилцож, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, өртөг зардлыг ирэх оны төсөвт суулгахаар ажиллана гэдгээ илэрхийллээ.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР