Sun Logo
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

    Өнөөдөр Аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан Сагсай, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур сумын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. 

    Уулзалтад дээрх сумдын Засаг дарга, Засаг даргын орлогч нар оролцож, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаг үеийн тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. 

    Уулзалтын үеэр өвөлжилтийн бэлтгэл хангалт, малын тэжээл, отор нүүдэл, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сумдын удирдлагууд танилцуулж, тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа хөндөн ярилцлаа. Аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан сумдаас гарч буй санал, хүсэлтийг шат дараатайгаар шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд аймгийн зүгээс дэмжлэг үзүүлэх болно гэдгийг онцоллоо.

    Мөн аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан Засгийн газрын 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд сумдын аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байгаа сумдад хатуу анхааруулга өгч, энэхүү ажлыг энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө бүрэн гүйцэтгэхийг үүрэг болголоо. 

    Түүнчлэн цаашид отор нүүдэл хийх малчин өрхүүд үндсэн замын дагуу нүүдэллэж, гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Учир нь хэдийгээр гол мөрөн, нуурын гадаргуу битүү мөсөн бүрхүүл тогтсон мэт харагдаж байгаа боловч нийт уртын дагуу мөсний зузаан, даац харилцан адилгүй, хүн, мал болон авто тээвэр зорчих хэмжээнд бүрэн нягтарч, бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам дөтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчих нь эрсдэл дагуулж болзошгүйг санууллаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
992
Сүүлийн 7 хоног:
6086
Сүүлийн сар:
20095
Нийт:
32448
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР