Sun Logo
“СОЁЛ УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ–2026” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТӨВ АЙМАГТ БОЛЛОО
“СОЁЛ УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ–2026” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТӨВ АЙМАГТ БОЛЛОО

Соёл урлаг, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг нэгтгэн хэлэлцэх зорилгоор “Соёл урлаг, аялал жуулчлал–2026” зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн “Монгол туургатан” театрт зохион байгууллаа. Тус уулзалтаар соёл урлаг, аялал жуулчлалын салбарын 2030 он хүртэлх хөгжлийн стратеги, мөн 2026 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл, зорилтыг оролцогч талуудад танилцуулж, санал солилцох замаар нэгдсэн ойлголтод хүрэх Зөвлөлдөх уулзалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нээж, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар үндсэн илтгэлийг танилцууллаа. Үргэлжлүүлэн: • “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт” сэдвээр ССАЖЗЯ-ны зөвлөх Ж.Эрхэмтөгс, • “Улсын хэмжээнд салбарын бодлогын хэрэгжилтийн нэгдмэл байдлыг хангаж, үр нөлөөг нэмэгдүүлэх нь сэдвээр ЗГХА–Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг нар илтгэл хэлэлцүүлэв. Мөн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын чиглэлээр 2026 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг яамны бодлогын газрын дарга нар танилцуулж оролцогч талууд асуулт асууж хариулт авлаа. Зөвлөлдөх уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, төрийн захиргааны болон орон нутгийн захиргааны байгууллагууд, төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагын удирдлага, албан хаагчид, салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг нийт 300 орчим оролцогч хамрагдав.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
771
Сүүлийн 7 хоног:
6731
Сүүлийн сар:
19480
Нийт:
31830
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР