Sun Logo
Баянхангай суманд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулав
Баянхангай суманд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулав

 

 

🖌️🖌️🖌️2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхангай, Аргалант сумдын улсын бүртгэгч, газрын даамал нар хамтран иргэдэд чиглэсэн “Нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

 

 

🖍️🖍️🖍️Өдөрлөгийн хүрээнд иргэдэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, газар өмчлөл болон эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.

 

 

🖌️🖌️🖌️Тус арга хэмжээний үеэр 14 иргэний газар өмчлөлийн материалыг хүлээн авч 18 иргэнд эд хөрөнгийн бүртгэлийн талаар гарын авлага тарааж мэдээлэл өгсөн байна. 

 

🖍️🖍️🖍️“Нээлттэй өдөрлөг”-ийн зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл хүргэх, иргэдийн газрын болон эд хөрөнгийн эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх байлаа. 

 

🖌️🖌️🖌️Арга хэмжээний үеэр иргэд улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, мэдээллийг шуурхай авч байгаадаа талархал илэрхийлсэн юм.

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах 

Улсын бүртгэлийн ерөнхий газар  

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс  

Хэлтсийн дарга 

Н.Энхбат 201 тоот  

Утас: 70272999

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
939
Сүүлийн 7 хоног:
4971
Сүүлийн сар:
21222
Нийт:
52281
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР