
ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИЛГЭЭХ ЗААВАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тохирлын гэрчилгээ шинээр авах болон сунгуулах хүсэлтийг www.cert.masm.gov.mn цахим системээр хүлээн авч эхэлсэнтэй холбогдуулан Төв аймгийн 26 сумын ЗДТГ-ын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, Цахим үйлчилгээний ажилтан, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгч ААН, иргэн зэрэг 130 хүнийг хамруулан тохирлын гэрчилгээний хүсэлтийг цахимаар илгээх тухай заавар, зөвлөмжийг хүргэж ажиллалаа.
✅ААН, иргэн та www.cert.masm.gov.mn сайтад хандан тохирлын гэрчилгээ сунгуулах болон шинээр авах хүсэлтээ илгээгээрэй.







