
“Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд Төрийн бодлого шийдвэрийг таниулах, сурталчлах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалтыг зөв төлөвлөж, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, малын үржил селекцийн ажлыг оновчтой зохион байгуулах, малыг ялган тэмдэглэж бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэхийн ач холбогдол, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийн талаар мэдлэг олгоход энэхүү зөвлөгөөний зорилго оршиж байна.
Ханх сумын малчдын зөвлөгөөнд Хоршооны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Залуу малчдын төлөөлөл, Мал аж ахуйн чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл, Сумын мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, удирдлагууд нийт 150 гаруй хүмүүс оролцолоо.





.webp)
Мэдээлэл бэлтгэсэн:
ЗДТГ, Жижиг, дунд үйлдвэрлэл
хариуцсан мэргэжилтэн Ц.Саранцэцэг
Нэг цэгийн үйлчилгээ Утас: 89974271




