Sun Logo
АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН СУРГАЛТ
АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН СУРГАЛТ

Архангай аймагт БСШУЯ, UNICEF НҮБ-ын хүүхдийн сан, Британы элчин сайдын яамны хамтарсан “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” сэдэвт төслийн 2 дахь шатны сургалт 2026 оны 01 сарын 05-16-ны өдрүүдэд явагдаж байна. Сургалтын нээлтэнд Архангай аймгийн Боловсролын газрын дарга Мөнхбат, гадаад хэлний мэргэжилтэн Н.Түвшинзаяа, сургалтыг зохион байгуулж буй МУБИС-ийн Англи, Герман хэлний тэнхимийн багш доктор Б.Болормаа, Англи хэлний тэнхимийн багш доктор, дэд профессор Б.Тунгалаг, МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш, доктор П.Түмэнгэрэл, МУИС-ийн Гадаад хэлний төвийн ахлах багш Г.Энхбаяр, МУБИС-ийн Англи, Герман хэлний тэнхимийн багш Д.Нармандах нар оролцлоо. Уг сургалтад Арнхангай аймгийн 96 англи хэлний багш хамрагдаж байна. Сургалт 3 бүлгээр хичээллэж, бүлэг тус бүр нийт 120 цагийн агуулгыг танхим, онлайнаар судална. Энэхүү сургалтын гол зорилго нь багшийн мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, улмаар сурагчийн англи хэл сурах хандлагыг өөрчлөхөд чиглэсэн болно. 

Номын цагаан буян ашид мөнх арвидан дэлгэрэх болтугай😇🌍🙏!

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1080
Сүүлийн 7 хоног:
6243
Сүүлийн сар:
18629
Нийт:
30778
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР