
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулж Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын “Аймгийн аварга-2025” шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн ИТХ, Шатрын холбоотой хамтран зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 7 тамирчид оролцлоо. ✅Эрэгтэй төрөлд: 1-ээр байр Б.Шаравдорж, 2-аар байр Б.Бямбажаргал, 3-аар байр Б.Адъяа, ✅Эмэгтэй төрөлд: 1-ээр байр Т.Амарзаяа, 2-аар байр Л.Оюунцэцэг, 3-аар байр Д.Цэрэндолгор 🇲🇳Шалгарсан тамирчид Улаанбаатар хотноо 2026 оны 01 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бөгөөд батламжийг аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж гардуулав





