Sun Logo
“Хальсанд мөнхөрсөн монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
“Хальсанд мөнхөрсөн монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Монгол улсад Кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 90 жил, мөн Кино зургийн архив байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив нь ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам, Монголын Театрын музейтэй хамтран “Хальсанд мөнхөрсөн монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын уран сайхны кинонуудын хайчилбар хальснаас сонгосон 60 гаруй гэрэл зураг болон кино аппарат, цом диплом зэргийг дэлгэн буй уг үзэсгэлэнгийн нээлтэд салбарын уран бүтээлчид, албаны төлөөлөгчид оролцлоо. “Хальсанд мөнхөрсөн монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн 2025 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
8
Сүүлийн 7 хоног:
377
Сүүлийн сар:
1069
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР