Sun Logo
“ТӨВИЙН БҮСИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД”-Д 72 БАГШ, 218 СУРАГЧ МЭДЛЭГ ЧАДВАРАА СОРИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА
“ТӨВИЙН БҮСИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД”-Д 72 БАГШ, 218 СУРАГЧ МЭДЛЭГ ЧАДВАРАА СОРИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нарын санаачилга, дэмжлэгтэйгээр Боловсролын сайдын “Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу Төв аймгийн Зуунмод хотноо “Төвийн бүсийн Математикийн олимпиад”-ын хоёрын давааг /II шат/ зохион байгуулж байна. Олимпиадын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын зөвлөх Г.Тэмүүжин, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БШУГ-ын дарга Мөнхтуул нар оролцож, багш, сурагчдад мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ. Энэ үеэр Зуунмод сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн авьяаслаг багш, сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. “Төвийн бүсийн Математикийн олимпиад”-д Төв, Архангай, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн бага, дунд ангийн 72 багш, 218 сурагч таван ангилалд оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байна. Энэхүү олимпиадыг Төв аймаг анх удаа зохион байгуулж байгаа ба тэргүүлсэн багш, сурагчид улсын олимпиадад оролцох нэмэлт эрхээ олж авах юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
685
Сүүлийн 7 хоног:
4934
Сүүлийн сар:
15783
Нийт:
61129
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР