📌Чөлөөт бүсийн Захирагч бүсийн хөрөнгөд бүртгэлтэй шалган нэвтрүүлэх байр, зочид буудал, холбооны байр, харуулын байр зэрэг чөлөөт бүсийн үндсэн барилга байгууламжуудын ашиглалтын нөхцөл байдалд иж бүрэн үнэлгээ хийж, элэгдэл, эвдрэл, аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлон, шаардлагатай засвар, шинэчлэл, тохижилтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, мөн барилга байгууламжуудын ашиглалтын зориулалтыг бүсийн хөгжлийн бодлого, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой болгох, эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлох, холбогдох санал, тооцоог боловсруулах асуудлыг хэлэлцэв.
📌Мөн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт баригдаж буй Малын тэжээлийн үйлдвэрийн барилгын ажлын явц болон төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших эрх авч Агуулах болон үйлдвэрлэлийн барилга байгууламж барихаар бэлтгэл хангаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож төслүүдийг эрчимжүүлэх, цаг хугацаанд төслийг эхлэх, бодит хэрэгжилтийг хангах чиглэл өглөө.
📌 Түүнээс гадна бүсийн хашаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй худалдаа эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээ болон худалдаалж буй барааны хадгалалт хамгаалалт, чанар, стандартын мөрдөлтийг сайжруулах шаардлагатайг онцлов.