Sun Logo
ТӨВ АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД И.ЯРЫГИНЫ НЭРЭМЖИТ АЛТАН ГРАН-ПРИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ТӨВ АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД И.ЯРЫГИНЫ НЭРЭМЖИТ АЛТАН ГРАН-ПРИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ОХУ-ын Красноярск хотноо зохион байгуулагдсан алдарт бөх И.Ярыгины нэрэмжит 37 дахь удаагийн “Алтан гран-при” олон улсын тэмцээнд Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх чөлөөт бөхийн “Төв Арж” багийн тамирчид амжилттай оролцож, өндөр амжилт үзүүллээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Э.Одгэрэл хүрэл медаль хүртсэн бол 57 кг-ын жинд ОУХМ Ү.Мөнхчимэг шагналт 5 дугаар байранд шалгарлаа. Дэлхийн шилдэг бөхчүүд хуран цуглардаг, “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд ийнхүү амжилттай оролцсон нь Төв аймгийн чөлөөт бөхийн хөгжил, тамирчдын чансааг харуулсан чухал үр дүн боллоо. Мөн уг тэмцээнд манай улсын олон улсын шинэхэн шүүгч Э.Золжаргал (Jargal Jagaanaa) шүүгчээр амжилттай ажиллалаа. Баг тамирчдыг дасгалжуулан бэлтгэсэн ОУХМ Лувсандамбын Энхбаярт, нийт баг, тамирчдад халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

 Чөлөөт бөхийн дасгалжуулагч Л.Энхбаяр 

Холбоо барих утас: 80015858

 Цахим шуудан:enkhbayartrainer@gmail.com

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1332
Сүүлийн 7 хоног:
4836
Сүүлийн сар:
23543
Нийт:
48642
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР