Sun Logo
Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Авлигын эсрэг “Соён гэгээрүүлэх” сургалтыг зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Авлигын эсрэг “Соён гэгээрүүлэх” сургалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025.06.18-ны өдрийн 01, 2025. 07.25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах арга хэмжээний төлөвлөгөөний 2.4-т тусгагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх холбогдох сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах” чиглэлийн хүрээнд компанийн эрх бүхий албан тушаалтнууд, бүх нэгжийн дарга, ахлахууд, худалдан авах ажиллагаанд оролцдог А3-ын эрхтэй ИТА-ууд, гэрээ контракт хийдэг, бараа материал хүлээн авдаг, хянадаг, хадгалдаг ажилтан, албан тушаалтнууд, хараат бус гишүүдийг хамруулан АТГ-ын УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, УССГХ-ийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ нар Төрийн албаны ил тод нээлттэй байдал, холбогдох хуулийн хэрэгжилт, шинэчлэлт, бодит кейсээр жишээ аван ойлгомжтой, сонирхолтой, мэргэжлийн ойлголтыг өгсөн сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулав. Сургалтын төгсгөлд сургалтаас олж авсан мэдлэгээ баталгаажуулах хөгжөөнт тоглоомын арга нь сонирхолтой байсан хийгээд үр дүн нь оролцогчдын нүдэн дээр ил тод нээлттэй байсан нь сургалтын мөн чанар, ач холбогдлыг илтгэж байв. Цахилгаан цехийн ашиглалтын инженер С.Энхманлай, ТЭЗХ-ийн тоноглолын төсөв хариуцсан мэргэжилтэн Д.Одноо, Хяналтын хэлтсийн ХАБЭА хяналтын инженер Э.Гүржав нар хамгийн өндөр оноо аван мэдлэгээ баталгаажуулсан оролцогч болж, сургалтад оролцогчдоо манлайлав.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1035
Сүүлийн 7 хоног:
6014
Сүүлийн сар:
21103
Нийт:
33464
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР