
Кураш болон Бүстэй бөхийн сурагчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 07–11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Шилдэг Жүдо” клубын баг тамирчид амжилттай оролцож, нийт 8 медаль хүртсэн бахдам сайхан амжилтыг үзүүллээ. Кураш бөхийн төрөл Дунд насны ангилалд: 67 кг — П. Эрдэнэсүрэн (2-р сургууль) Алтан медаль 63 кг — М. Аминшагай (2-р сургууль) Алтан медаль 57 кг — О. Анударь (1-р сургууль) Мөнгөн медаль Бүстэй бөхийн төрөл Дунд насны ангилалд: 67 кг — П. Эрдэнэсүрэн (2-р сургууль) Алтан медаль 63 кг — М. Аминшагай (2-р сургууль) Алтан медаль 57 кг — О. Анударь (1-р сургууль) Мөнгөн медаль 46 кг — Ш. Цэлмэг (3-р сургууль) Хүрэл медаль Ахлах насны ангилалд: 45 кг — Б. Буянхишиг (1-р сургууль) мөнгөн медаль тус тус хүртлээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Жүдо бөхийн дасгалжуулагч : Д.Алтанхуяг
Холбоо барих утас: 86243247
Цахим шуудан:dhuyag7@gmail.com




