
Өнөөдрийн Нэгдсэн шуурхайд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд оролцлоо. Нийт 42 байгууллагаас 38 нь оролцож, ирц 90.4% хувьтай байв. Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 18 үүрэг чиглэл өглөө. Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга болон бодлогын хэлтсийн дарга нараас:
- Сумын удирдах ажилтнуудын сургалт болон ЖДҮЭ-ийн уулзалт зөвлөгөөний бэлтгэл зохион байгуулалтыг хангах.
- Цаг агаар эрс хүйтэрч байгаа тул сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд үйлчлэх автобусыг тогтмол явуулж, хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих.
- Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, зам талбайд тогтсон цас, мөсийг цэвэрлэх. (Давс, бодис цацах) - Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал, Нэгдсэн шуурхай болон бусад олон нийтийг хамарсан хурал цуглаан, ажлын хэсгийн хуралдаанаас 3 удаа хоцорсон дарга нарт хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгөх.
- Төрийн байгууллагуулын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийг https://erp.e-mongolia.mn/ бүх байгууллагууд, ялангуяа удирдах албан тушаалтнууд өөрсдөө бүрэн ашиглах. Цагийн бүртгэлийг https://erp.e-mongolia.mn/ цахим системээр хийх.
- Теле камерын хяналтын дэд төвийн дотор засврын ажлыг 2026 оны 02 дугаар сард багтаан дуусгах.
- Аймагт зохион байгуулах сургалтуудыг нэгдсэн байдлаар зохион байгуулж, сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдэж байх
- Сонгогдсон 4 байгууллагын албан хаагчид гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2026.01.26-27-ны хооронд ТАХГУНТЦС-д оруулахыг тус тус анхаарууллаа. Өмнөх (2025.01.13) шуурхайн 14 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 67.06%-ийн гүйцэтгэлтэй.





