Sun Logo
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Аймгийн Онцгой комисс өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд шуурхай хуралдлаа. 

 

Хуралдаанд Аймгийн Онцгой комиссын нийт 21 гишүүнээс 18 нь оролцож, 85.7 хувийн ирцтэйгээр хурал эхэллээ. 

Хуралдааныг аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Е.Зангар удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах хоёр асуудлыг хэлэлцүүлэв. 

Үүнд: Нэгдүгээрт, өвөлжилт хүндэрч, зудын эрсдэл нэмэгдсэн зарим сумдын малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн жилээс үлдсэн аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийг үнэ төлбөргүйгээр олгох асуудлыг хэлэлцэв. 

Хоёрдугаарт, сүүлийн үед сумдын хэмжээнд чононы довтолгоо нэмэгдэж, мал сүрэгт учрах хохирол өссөнтэй холбоотойгоор малчдын аюулгүй байдлыг хангах, хохирлыг бууруулах зорилгоор чоно агнасан анчидад урамшуулал олгох, уг урамшууллыг тэжээл хэлбэрээр олгох саналыг тус тус танилцууллаа.

Аймгийн Засаг даргаас дэвшүүлсэн дээрх саналуудыг Аймгийн Онцгой комиссын гишүүд хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжиж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
992
Сүүлийн 7 хоног:
6086
Сүүлийн сар:
20095
Нийт:
32448
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР